Хятадын Сычуань мужийн Чэнду хотод  хатуу хөл хорио тогтоожээ

Хятадын Сычуань мужийн Чэнду хотод  хатуу хөл хорио тогтоожээ

 

Хятадын Сычуань мужийн Чэнду хотод өнгөрсөн Пүрэв гарагт хийсэн шинжилгээгээр 160 эерэг хариу гарсны дараа 20 сая хүнтэй тус хотод хатуу хөл хорио тогтоолоо гэж Еuronews мэдээллээ.

Хүнсний дэлгүүрт нэг гэр бүлээс нэг л хүн явж болох бөгөөд 24 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Ихэнх барааны үнэ нэмэгдсэн бөгөөд иргэд дэлгүүрт бараг юу ч байсан бөөнөөр нь худалдан авч байгаа ажээ.

Хотын захиргаанаас Есдүгээр сарын 1-ний Эрдмийн баярыг хойшлуулж, 1-4-нд бүх нийтийн шинжилгээний эхний шатыг хэрэгжүүлээд байна.