Сайжруулсан түлшний 227 борлуулагчийг шинээр сонгон шалгаруулав

Сайжруулсан түлшний 227 борлуулагчийг шинээр сонгон шалгаруулав

 
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудайны нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:
-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийг 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Есдүгээр сарын 15-аас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ. Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан.
 
May be an image of 1 person, suit and indoor