Малын гоц халдварт мялзан өвчин таван аймгийн 12 суманд бүртгэгдлээ

Малын гоц халдварт мялзан өвчин таван аймгийн 12 суманд бүртгэгдлээ

 

Малын гоц халдварт өвчин болон гал түймрийн дуудлага нэмэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7 905 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан" гэв.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ.Есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс товруутах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн байна.

Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.