Шахмал түлшний борлуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Шахмал түлшний борлуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

 

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан байна. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхэлнэ.