Цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл ирэх Бямба гаригт эхэлнэ

Цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл ирэх Бямба гаригт эхэлнэ

 

Цэцэрлэгийн насны олон хүүхэд хаягийн асуудал болон өөр цэцэрлэгт хуваарилагдсанаас болж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй билээ. Тиймээс дахин цэцэрлэгийн бүртгэлийг хийх гэж байна. Үүний талаар Боловсролын яамнаас тодрууллаа.

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр нийслэлд цэцэрлэгийн насны 150 мянган хүүхэд байгаагаас 113 мянган хүүхэд наймдугаар сард хийсэн бүртгэлд хамрагдсан. Ингэхдээ үлдсэн хүүхдүүдийн хүсэлтийг дахин энэ сарын 10-24-ний хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Энэхүү бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой юм. Он дуустал авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол дээр суурилан тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлууд хийгдэж байна. Мөн тодорхой лавлагаа тодорхойлолтыг Англи хэл дээр гаргадаг болохоор ажиллаж байна гэлээ.

Харин цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэлд E-Mongolia академи нь системийн гацалт болон, эцэг эхчүүдэд хоёр дахь бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар хүргэх тал дээр ажиллаж байгаа юм байна.