ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.
 
Тэрээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хүргэх, иргэдээ дээдэлсэн үйлчилгээ үзүүлэх нь төрийн бүх байгууллагын үүрэг юм.
Тийм учраас төрийн байгууллага, албан хаагчид иргэдийнхээ гаргаж буй саналыг сонсож нүд чих нь нээлттэй байдаг шинэ цагийн хандлагыг төрийн албанд нэвтрүүлэхийн төлөө зүтгэх болно.
Энэ хүрээнд 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулна гэв.