Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ болох вэ?

Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ болох вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг гуншин бол түүний албан тушаалын эрэмбэ. Харин хэрэгжүүлж байгаа ажил, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь түүнийг Монгол улсын Ерөнхий сайдын хэмжээнд хараахан аваачиж чадахгүй байгааг шүүмжлэх иргэн цөөнгүй. Улсынхаа ерөнхий сайд байна гэдэг энэ биеийн эрх ашиг, нэг намын эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэмжээнд үнэлэгдэх ёстой юм. Үүнийг л хийсэн хойно тэр улсын ерөнхий сайд болох учиртай. Ганцхан жишээ. Хэрхэн аймгийн засаг дарга нартайгаа учраа олж чадаж байна вэ? Хэрхэн намчирхахгүйгээр аймгийн удирдлагатай ажиллаж чадаж байгаагаас шалтгаалж түүнийг намын хүн гэхээсээ илүү улсын хүн болгож үзнэ.

21 аймгийн 19 аймагт нь МАН ялалт байгуулж эрх барьж эхлээд байна. Тэд мэдээж хэрэг төв намтайгаа хэл амаа ололцож чадна. Энэ утгаараа төв намаасаа тохоон томилогдсон Ерөнхий сайдынхаа үгэнд шулуухан ороод явах нь ойлгомжтой. Харин 2 аймаг нь Ардчилсан намаас ялалт байгуулсан засаг дарга сонгогдох учиртай. Завхан хүссэн хүсээгүй илт нэг нам давамгайлсан учраас Ж.Эрдэнэбат сайд тус аймгийн засаг даргыг асуудалгүй томилчихжээ.

 

Сүхбаатар аймагт МАН-16 суудалтай, АН-17 суудалтай. Нэг суудлаар илүү бол мянган суудлаар илүү гэж үг байдаг. Тэгэхээр нэгэнт л наран мандах нутгийнхан Ардчилсан намын сонгожээ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавилгүй улсынхаа эрх ашгийг өндөрт өргөх шаардлагатай тулгараад 2 сар болж байна. 10 сарын 19-нд болсон орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-ын суудлын тооны тэнцүүг хагалах сонгууль болж АН ялсан. Ж.Эрдэнэбат бол Монгол улсын Ерөнхий сайд. Түүнээс аль нэг намын нарийн бичгийн дарга биш. Намынхаа эрх ашигт нийцүүлэх гэж явцуу асуудалд хандах учиргүй. Иймээс л жижигхэн зүйлээс ерөнхий сайдын хэний ерөнхий сайд вэ гэдэг харагддаг.

Өнөөдөр олон хүн Ж.Эрдэнэбат бол Монгол улсын Ерөнхий сайд биш. Харин МАН-ын ерөнхий сайд. Зарим нь бүр тэр бол зүгээр л ил сайд гэж суугаа ч цаана нь удирддаг хүнтэй. Яг л удирдлагатай машин шиг эзнийхээ залсан чиглэлд л урагш гишгэхээр байна. Зангараг алга. Бодлого алга, шийдвэр алга гэж шүүмжилж байна.