Л.Энх-Амгалан: 700 гаруй  диплом, боловсролын бичиг баримт  зөрчилтэй байна

Л.Энх-Амгалан: 700 гаруй  диплом, боловсролын бичиг баримт  зөрчилтэй байна

 

БШУЯ-наас Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.

Багш нарын дипломын зөрчил илрүүлэх 6 сарын хугацаанд БШУЯ-аас тухайн бичиг баримттай холбоотой хард 2 удаа алдагдаж, 400 гаруй хуурамч байж болзошгүй цаасан бичиг баримт алдагджээ. Энэ хэрэгт хэрэг үүсгэн холбогдох байгууллагууд шалгалт хийж байна гэв. Мөн хуурамч диплом илрүүлэх хяналт шалгалтын хүрээнд хийгдсэн ажлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тодорхой тайлбар өглөө.  

Тэрээр “21 аймаг 9 дүүрэгт шалгалт хийхэд 51 мянган багшийн 71 мянган диплом байна. 71 мянган дипломоос өнгөрсөн 6 сарын хугацаанд 59 мянган дипломыг шалгалаа. Үндсэндээ 80 хувийг шалгаж дууслаа. Цаашлаад 12 мянган дипломыг үргэлжлүүлэн шалгана. Үүнээс 442 диплом, боловсролын бичиг баримт зөрчилтэй байна гэдэг нь тогтоогдсон. Цаана нь хоёр мянга гаруй боловсролын бичиг баримт зөрчилтэй байж болзошгүй байна. Дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Бусдын овог нэрийг ашигласан, гарын үсгийг дууриасан, тамга буруу дарагдсан  скайнердсан гэх мэтчилэн зөрчил илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 139 зөрчил байна. Энэ нь эрүүгийн хуулийн зөрчилтэй учраас яг энэ 774 зөрчлийг хууль хяналтын байгуулад албан ёсоор шилжүүлж байна.

Боловсролын салбар бол тунгалаг, шудрага байх ёстой. Бид хүүхдүүдийнхээ хувь заяаг дипломын зөрчилтэй багш нараар заалгаад байж болохгүй гэж би сайдын хувьд үзэж байна. Урьдчилсан байдлаар 700 гаруй багш сурган хүмүүжүүлэгч хуурамч дипломтой байгаад хүлцэл өчье, Үүнээс болоод мөнгөөр хэмжигдэшгүй их хор хохирол учирна. Тиймээс үүнийг шалгах ёстой” гэлээ.