Хуурамч баримт бичигтэйг мэдсээр байж ажилд томилсон эрх бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө

Хуурамч баримт бичигтэйг мэдсээр байж ажилд томилсон эрх бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө

 

БШУЯ-наас хуурамч дипломын асуудалтай холбоотойгоор дараах 11 ажлыг эхлүүлж, арга хэмжээ авч ажиллахаа мэдээллээ.

Үүнд:

  1. Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах
  2. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон иргэнийг улсад учруулсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, хуурамч баримт бичигтэйг мэдсээр байж ажилд томилсон эрх бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх
  3. Өөрт олгогдоогүй, хүчингүй болсон, дипломын дугаарыг зөрүүтэй бөгөөд давхардуулан олгосон, архив бичиг хэргийн хөтөлбөрийн зааврыг зөрчиж баримт мэдээллийн зөрчил гаргасан гэх мэт зөрчил гаргасан дээд боловсролын сургалтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч хариуцлага тооцох
  4. Их дээд сургуулийн тусгай зөвшөөрөл олгох, шинээр хөтөлбөр нээх оюутан элсүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага албан тушаалтны ашиг сонирхлыг ил тод мэдээллэх, цаашид давтагдахгүй байх эрх зүйн зохицуулалтыг хийх
  5. Хуурамч дипломын сүлжээ гарах боломжийг үүсгэсэн албан тушаалтан, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтнуудыг шалгах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх
  6. Зөрчилтэй хуурамч диплом олгосон их дээд сургуулиудын үйл ажиллагааг бид зогсоосон. Цаашид их дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр баталгаажуухаар холбогдох мэдээллийн системд шинэчлэл хийж эрх зүйн зохицуулалтуудыг бий болгож эхэлсэн байна.
  7. Боловсролын бүх шатны сургалтын байгууллагад ажил олгогч багш нарыг ажилд томилохдоо блокчэйн технологийг ашигладаг тогтолцоонд шилжүүлж байна
  8. Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь  гэмт хэргийн шинж агуулаагүй нь тогтоогдсон бол багшийн хүртээмжтэй уялдуулан тэдгээр иргэдийг богино хугацааны сургалтанд хамруулж туслах албан хаагч, туслах багшаар ажиллуулах боломжийг өгнө.
  9. Хууль зөрчиж мэргэжлийн диплом, багшлах эрх өгч байгаа мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг цэгцэлнэ.
  10. Шалгалтанд хамрагдаагүй 12 мянган диплом байгаа. Багш нарын дипломын талаарх баримт мэдээллийг боловсролын байгууллагын удирдлагад даалгаж, удирдлагаас өгсөн үүрэг дааалгавар биелүүлээгүй багш, удирдлуугадад холбогдох сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авна.
  11. Хувийн зарим сургуулиудтай хамтран элсэлт зохион байгуулж элсэлтийн дүрэм журмаас ангид элсэгч сонгох, тогтоосон хугацааг зөрчиж боловсрол олгосон асуудлыг таслан зогсоох зэрэг ажлуудыг эхлүүлж байна гэдгээ мэдээллээ.