“X apartment“ хотхоны цэвэр усны шугаманд гэмтэл гарч, иргэд зөөврийн ус ууж байна

“X apartment“ хотхоны цэвэр усны шугаманд гэмтэл гарч, иргэд зөөврийн ус ууж байна

 

Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг "X apartment" хотхоны цэвэр усны шугаманд гэмтэл гарчээ.

Тиймээс СӨХ-өөс ус сувагтай хамтран зөөврийн усаар иргэдээ хангаж байгаа аж.

Энэ асуудалд оршин суугчдын зүгээс "Бид хэдэн онд амьдраад байгаа юм бэ. Түгжирч гацсаар орой ирээд усанд очерлоно. Ингэх байсын бол орон сууцанд орохын хэрэг юу байна." хэмээв.