ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ

ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ

 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Орос Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг тус сургуулийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгаланд мэдэгдэж, салбарын сайдын тушаалыг өглөө.
 
Тэрбээр, "Ж.Соронзон нь Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлийг зөрчсөн гэж дүгнэж байна. Мөн Үндсэн хуулиар олгосон "...хүнийг яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд ТУЗ-ийн даргын хувьд та Оросын талтай ойлголцож энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын даргын хувьд үүрэг чиглэл болгож байна" гэв.
 
1 хүн нарын зураг байж магад