"Автомашингүй өдөр"-ийг 09 дүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэнэ

"Автомашингүй өдөр"-ийг 09 дүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэнэ

 

 
 

Дэлхийн томоохон хотууд жил бүрийн 09-р сарын 22-ны өдрийг "Автомашингүй өдөр" болгон автомашины хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөг багасгах зорилгоор нийгмийн ажил зохион байгуулан тэмдэглэж ирсэн. Улаанбаатар хот ч үүний адил 2009 оноос эхлэн "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэж буй. 

Тэгвэл энэ жилийн "Автомашингүй өдөр" арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтаж, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.