"ДЦС-3" ТӨХК-ийн захирал бусдаас их хэмжээний авлига авч байгаад баригджээ

"ДЦС-3" ТӨХК-ийн захирал бусдаас их хэмжээний авлига авч байгаад баригджээ

 

“ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө “Хасу Эрчим” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс их хэмжээний мөнгө авч байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн түүнийг баривчилсан л байна.

“ДЦС-З” ТӨХК-аас энэ оны долдугаар сард зарласан өндөр төсөвт өртөгтэй хоёр тендерт “Хасу-Эрчим” ХХК шалгарч, гэрээ байгуулжээ. Энэхүү тендерт тус компанид давуу эрх олгосныхоо төлөө Л.Эрхбаатар захирал авлига авсан гэж үзэн прокурорын зөвшөөрлөөр түүнийг 461 дүгээр хорих ангид цагдан хорьжээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өмнөх даргаар ажиллаж байсан Ч.Чинбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр АТГ-аас  өнгөрсөн оны долдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг.  Тиймээс "Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Эрхбаатарыг шилжүүлэн "ДЦС-3" ТӨХК-ийн захирлаар томилсон бөгөөд жил гаруй ажиллажээ.