ГЕГ: 2022 оны эхний 8 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13355.8 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 3255.1 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 2156.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Экспортод 7756.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.8 хувиар өссөн байна.
Импортоор нийт 5599.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1125.8 сая ам.доллароор буюу 25.2 хувиар өсжээ.