ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2022.09.07/ төр засгийн авто бааз болон "Ub Cab" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Төр зайлшгүй шаардлагатай тохиолдолд автомашин хэрэглэж бусад бүх тохиолдолд дуудлагын автомашины үйлчилгээг нэвтрүүлэх ажлын эхний туршилт хийгдэж, одоо эрх зүйн орчныг тодорхой болгож, шаардлагатай бэлтгэл ажлуудаа хангаж ажиллана.
Цаашид төр хувийн хэвшил үр бүтээлтэй хамтран ажиллах эрх зүйн орчныг намрын чуулганаар хэлэлцэх Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай шинэ хуулийн хүрээнд бий болгож, хэрэгжүүлэлтийг өндөр түвшинд хангаж ажиллана.
Төр зайлшгүй үзүүлэх үйлчилгээг иргэддээ үзүүлж, зөвхөн шаардлагатай чиг үүргүүдээ хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн хийж буй ажлуудыг төр зэрэгцэн хийдэг буруу жишгийг системтэйгээр өөрчилнө. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэг үндсэн зорилго нь энэ юм.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд төсөвт байгууллагуудад 45.4 тэрбум төгрөг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 79.4 тэрбум төгрөг, нийт 124.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна" хэмээн бичжээ.