Эрүүгийн Цагдаагийн албанаас урд шөнө буюу есдүгээр сарын 07-ны 04 цагт иргэн М.Энхболд, М.Энхбат нарыг сэжигтнээр тооцон баривчилжээ.
Тодруулбал, ЭЦА-аас 9 обьект, 3 тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийж 1018 ширхэг онцгой албан татварын тэмдэгт, “Амуу буудай” нэртэй согтууруулах ундаа 876 ширхэгийг хураан авчээ.
Учир нь иргэн М.Энхболд, М Энхбат нар нь онцгой албан татвараас зайлсхийсэн төдийгүй хууль бус хэд хэдэн асуудалд холбогдсон талаар эх сурвалж мэдээлэв. Дээрх иргэдийг 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.