Ч.Отгочулуу: Толгойт, Дамбадаржаад амьдарч байгаа хүүхдүүдийн сургуулийн мөнгийг хасаад байгаа юм бэ
Ардчилсан Намын дэд дарга Ч.Отгочулуу: "Хууль зүйн сайд эдийн засгийн 90 хувийг уул уурхай бүрдүүлдэг гэж хэлсэн. Уг нь бол 20 хувь юм. Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүйгээс бодлогын алдаа гаргаж байна.
Гадаад валютын албан нөөц сүүлийн зургаан сарын дотор хоёр дахин суларч байгаа. Төсөв мөнгөний бодлого дээр Засгийн газар, УИХ хариуцлагагүй ажиллаж, өөрсдийн алдааг гадагшаа чихэж байна. Энэ алдааных нь үр төлөөсийг хувийн хэвшил, иргэд төлж байгаа гэдгийг хэлье.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 онд МАН-ыг ялуулахын тулд төрд орж ирлээ, төрийн төсөв нөөцийг үүнд чиглүүлнэ гэсэн утгатай үг хэлсэн. Энэ бол маш том алдаа. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчээ дэмжих ёстой.
Өнөө л нэг нийгмийн халамжийн бодлого үргэлжлэх нь. Хэрэглэгч нар илүү зардлаар амьдарч, ажлын байр ховордоно. Төсвийг ил тод хэлэлцэх хэрэгтэй. Хэнтий аймагт яагаад хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөөд, Толгойт, Дамбадаржаад амьдарч байгаа хүүхдүүдийн сургуулийн мөнгийг хасаад байгаа юм бэ" гэлээ.