Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна

Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна

 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-нд Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.

Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын шийдвэрээр энэ өдрийг 1958 оноос хойш тэмдэглэж байна. 1943 оны есдүгээр сарын 8-нд Берлинд фашистуудад цаазлуулсан хуучих Чехословакийн сэтгүүлч Юлиус Фучикийг гэгээн дурсгалыг хүндэтгэн энэ өдрийг сонгожээ. Шоронд хоригдож байхдаа гаргасан “Хүзүүндээ оосортой бичсэн сурвалжлаг” номынх нь төлөө 1950 онд түүнд Олон улсын энх тайвны шагнал нэхэн олгож байв. Эл ном дэлхийн 70 хэлээр орчуулагдан гарчээ.

Сэтгүүл зүй нь дэлхийн хамгийн аюултай мэргэжил хэвээр байна. Олон улсын “Committee to Protect Journalists” төрийн бус байгууллагын мэдээллээр, 2021 онд 28 сэтгүүлч бусдын гарт амиа алджээ. Тэдний 22 нь мэргэжлийн үйл ажиллагааныхаа төлөө алуулж, дөрвөн нь мөргөлдөөний газраас сурвалжлаг хийх үед, хоёр нь жагсаал цуглаан сурвалжилж байхдаа амиа алджээ. 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар, 293 сэтгүүлч шоронд хоригдож байжээ.