“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогч төрд их хэмжээний хохирол учруулжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогч төрд их хэмжээний хохирол учруулжээ

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ.

Тэрбээр 2021 оны долоодугаар сарын 06-ны өдөр хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр АТГ-т шалгуулжээ.

Улмаар АТГ-аас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.