Бүх ард түмний спортын XV наадам өнөөдрөөс эхэлнэ

Бүх ард түмний спортын XV наадам өнөөдрөөс эхэлнэ

 

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Тэгвэл Монголын бүх ард түмний XV спортын наадам өнөөлрөөс эхлэх бөгөөд нээлтийн ёслол есдүгээр сарын 09-ний 15:00 цагт, хаалтын ёслол есдүгээр сарын 19-ний 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулагдана.

Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болно. Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөх аж.