Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй, хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ болж байна.
Энэхүү төмөр замыг анх 2008 онд барьж байгуулах шийдвэр гарсан ч 2015 онд санхүүжилт болон бусад шалтгааны улмаас зогссон билээ. 2018 онд Засгийн газар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих зөвшөөрлийг Таванолгой төмөр зам компанид олгосон байна.
2019 онд “Тавантолгой төмөр зам” компанийн хувь эзэмшлийг тогтоож, төслийн хөрөнгө оруулагч Эрдэнэс Таванолгой компанид 64 хувийг, Монголын төмөр зам ТӨХК-д 34 хувийг эзэмшүүлсэн байна.
Бодь Интернэшнл ХХК-д төслийн ерөнхий гүцэтгэгчээр ажилласан юм.
2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Цар тахлын цаг үед бараа материал, ажиллах хүчний асуудал тулгамдсан ч Монгол инженер, Монгол хүний гараар бүтсэн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл:
Гол замын урт 233,6 км
Дэлгэмэл урт 321,6 км
Өртөө-2
Зөрлөг -6
Гүүр 16
Төмөр замын голын даац 25 тонн
Царигийн хэмжээ 1,520 мм
Уг төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, төсөвт 44 сая ам.доллар төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн 1 тонн нүүрсийг 47 ам.долларын өртөгтэй тээвэрлэж байсан бол төмөр замаар тээвэр хийснээр 12 ам.доллар болж тээврийн өртөг дөрөв дахин хэмнэж байна.