Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн спортоос зодог тайлж, дэлхийн холимог тулааны анхны ялалтаа авлаа.
АНУ-ын Арканзас мужид PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 52 кг-ын жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тэдний тулаан хоёр үе л үргэлжилж, М.Уранцэцэг боох мэхээр яллаа.
Аваргын бүс зүүсэн М.Уранцэцэг “Хоёрдугаар үе дээр дуусчихлаа. Надад том амжилт бий. Бодсон санасан зүйл олон бий” хэмээн хэлсэн юм.