Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д “Хэт авиан оношилгооны өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдэвт сургалт энэ сарын 9-ний өдөр боллоо.
Уг сургалтыг тус төвийн дүрс оношилгооны эмч нар болон БНХАУ-ын Ухань хотын их сургуулийн эмнэлгийн эмч нарын хамтран зохион байгуулсан юм.
Сургалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ивээн тэтгэгч Mindray компанийн албан ёсны борлуулагч Шинжьюкү компанийн захирал М.Майсайхан, ХӨСҮТ-ийн эмч, ажилчид оролцлоо.
Сургалтын удирдагчаар ХӨСҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч их эмч Ч. Хүрэлбаатар ажиллаж, “ Хэт авиан оношилгооны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдвээр танилцуулга хийлээ.
Мөн “Цээжний хэт авиан оношилгоо” сэдвээр ХӨСҮТ-ийн Дүрс оношилгооны их эмч П.Шинэхүү, “Халдварт өвчний үеийн хэт авиан оношилгоо” сэдвээр ХӨСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч О.Билгүүн , “Ковидын дараах уушги болон уушгины өөрчлөлт, оношилгоо болон эмчилгээ арга” сэдвээр Ухань хотын их сургуулийн эмнэлгийн Хэт авиан оношилгооны тасгийн эмч Доктор Zhou Qing нар тус тус илтгэл тавьж оролцлоо.