U18 "В" зэрэглэлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ
ФИБА U18 "В" зэрэглэлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
Манай багийн хувьд хэсэгтээ нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж хагас шигшээд Самоа улсын багийг хожиж мөнгөн медалийн болзол хангасан юм.
Гайхалтай амжилтыг үзүүлж анхдагчид болсон охидын шигшээ багтаа баяр хүргэе.