Хандивын номыг зардаг уу

Хандивын номыг зардаг уу

Ийм нэгэн кейс байна.

 Жил бүр хавар намартаа уламжлал болон зохион байгуулагддаг Үндэсний хэмжээний номын баяр тун удахгүй болох нь. Нэгэн ТББ”-ын тэргүүн нэгэн иргэн  номын баяр зохион байгуулахад хандив өгөх нь олон нийтэд нээлттэй хэмээн өөрийн нүүр хуудаснаа мэдээлжээ.

Гэвч ингэж зарлаж цуглуулсан хандив нь яг зориулалтаараа зарцуулагддаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь өнгөрсөн хаврын номын баяраар дээр дурдагдсан нэр бүхий иргэн сайн дурын ажилтнуудын хамтаар Америкт ажиллаж амьдардаг Монголчуудад зориулан номын хандив цуглуулж, номын баярын асарт сууж буй зохиолчид болон байгууллагуудаас ихээхэн хэмжээний ном цуглуулсан.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Үүнийгээ ч нүүр номдоо нийтэлж, хандиваар цугларсан номуудаа эмхэлж цэгцэлж байгаа зургаа хавсаргаж байж. Гэвч тэр хандив өнөөдрийг хүртэл эзэддээ очоогүй нь тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл, Америк дахь Монголчуудын төлөөлөл буюу “Утга уран зохиолын нийгэмлэгийн удирдах зөвлөл Л.Мөнхтөр \Golomt Munkhtur\ болон Сиатл хотод номын баярыг зохион байгуулсан зохион байгуулагчдын төлөөлөл нэг ч номын хандив аваагүйгээ илэрхийлэхийн сацуу, бидний нэрийг барьж хандив цуглуулсан нь шударга бус явдал гэж өөрийн нүүр хуудас болон номын группт эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хачирхалтай нь Америкийн Сиатл хотод болсон номын баярын үеэр иргэн "С" номын худалдаа зохион байгуулж монгол зохиолчдын гарын үсэгтэй шинэхэн номууд 15-30 доллараар зарагджээ. Хандивын номыг зарсан орлого юунд зарцуулагдав гэсэн асуулт энд үлдэж байна. Номын хандив хаачсан бэ?

Үргэлжлэл бий...