Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж явна. Наймдугаар сард Ченнайд болсон дэлхийн шатрын XXXXIV олимпиадад нөөц тамирчнаар оролцсон түүний хувьд Румынд 7 өргийн өргийн дараах байдлаар 6 хожил, 1 тэнцээтэй, 6.5 оноогоор итгэл төгс хошуулчилж байгаа юм. Тэрбээр одоогоос 8 жилийн өмнө буюу 2014 онд Дурбанд 8 насны дэлхийн аварга болж, 2018 онд Албанид улсад 13 насны ангилалд сурагчдын дэлхийн аваргаар тодорсон.
Түүний төрсөн эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул мөн л шатрын спортоор хичээллэдэг бөгөөд дэлхийн шатрын холбоо (FIDE) Унгарын алдарт эгч дүү гурван Полгартай адилтган онцолжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн швейцарь системээр 11 өрөг тоглож дүнгээ гаргах бөгөөд Д.Мөнхзул охинд тун хариуцлагатай 4 тоглолт үлдээд байна.