Хүнсний аюулгүй байдал, түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор АНУ-аас бүс нутгийн 47 оронд яаралтай тусламжийн санхүүжилт олгох хүлээн авагч орныг нэрлэсэн байна. Үүний нэгээр Монгол Улс сонгогдсон тухай тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдээд байна. Энэ санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байгаа аж. Уг санхүүжилт нь импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.