Ховдод тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховдод тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

 
2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэх дуудлагын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очин голомтонд ажиллаж байна.
Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарсан. Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцийг авч Зоонозын өвчин судлалын төвийн лабораторит нян судлалын шинжилгээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан.
Өнөөдрийн байдлаар 1-р хавьтлын 11 хүнээс илэрсэн шинж тэмдэг байхгүй. Хариу арга хэмжээний баг Цэцэг суманд сургалт сурталчилгаа, голомтын халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байна.
Эх сурвалж: Ховд ЗООНОЗ
 
амьтан ба гадаа нарын зураг байж магад