Д.Амарбаясгалан: Цахим хөгжил, харилцаа холбооны яамын нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан

Д.Амарбаясгалан: Цахим хөгжил, харилцаа холбооны яамын нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яамын нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Засгийн газар төвлөрлийг саатуулах, түгжрэлийг бууруулах чиглэлд бодлого гарган ажиллахаар болсон, Сайд нь ч ажилдаа орсон" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Түүнчлэн "Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт орууллаа. Ерөнхий сайд даалгавар өгсөн. Учир нь, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, хурдыг нэмэгдүүлэх зэрэг чиглэл өгсөн. Энэ үндэс дээр хурдыг нэг дахин нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийж чадлаа" хэмээн ярилаа.