ЭМЯ: Ковидын 63 тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ: Ковидын 63 тохиолдол бүртгэгдэв

 

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 63 тохиолдол батлагджээ.


Үүнээс

36 нь Улаанбаатарт
27 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,807 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд хоёр, Орхонд нэг, Өмнөговьд 23, Сүхбаатарт нэг тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 98 хүн эдгэрсэн бол одоогоор 1,684 хүн хяналтад байна.