Орон нутгийн "ипотекийн зээл"-д 5600 гаруй өрх хамрагдах боломж бүрдэнэ

Орон нутгийн "ипотекийн зээл"-д 5600 гаруй өрх хамрагдах боломж бүрдэнэ

 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,

  • Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож хөнгөлөх
  • Урьдчилгаа 30 хувийн 60 хувийг төр батлан даана.
  • Хүүгийн зөрүү болох найман тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан
  • Энэ зээл олгогдож эхэлсэнээр жилд 5600 хүртэлх өрх хамрагдах боломж бий болно.

УИХ-аар "Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль"-д нэмэлт оруулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Наймдугаар сарын 10-ны Засгийн газрын 301 дугаар тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг "Зээлийн батлан даалтын сан"-гаас санхүүжүүлэх боломжтой болсон.

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж буй аж.