Монголын хөлбөмбөгчид маргааш БНСУ-ын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгчид маргааш БНСУ-ын багтай тоглоно

 

2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч тоглож буй Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр Малайзын багтай 1:1-ээр тэнцлээ.

Тус тоглолтод хэд хэдэн чанартай довтолгооны дараа Монголын шигшээ 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Уг цохилтыг "Хараацай" клубийн тоглогч Г.Буяннэмэх амжилттай гүйцэтгэв. Эхний хагасыг Монголын шигшээ тэргүүлж дуусгасан ч, шийдвэрлэх үед Малайзын баг нэг гоол оруулсан.

Монголын шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо маргааш 12:30 цагт БНСУ-ын хүчирхэг багтай хийнэ.