Монгол Улсын гадаад өр оны эхний хагас жилд 272 сая ам.доллароор өсчээ

Монгол Улсын гадаад өр оны эхний хагас жилд 272 сая ам.доллароор өсчээ

 

Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт аж.

Гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд,

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар,
  • Бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар,
  • Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Нийт гадаад өрийг харвал,

  • 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурсныг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байна. Нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн аж.

Тодруулбал,

  • Дотоод өр өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих, шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж.
  • Харин гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Засгийн газрын нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо