Боловсон бие засах газаргүй ШТС-уудыг цаашид ажиллуулахгүй

Боловсон бие засах газаргүй ШТС-уудыг цаашид ажиллуулахгүй

Дархан сумын хэмжээнд 30 орчим ШТС-ууд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр ШТС-ууд бүгд модон жорлонтой. Тиймээс хотын өнгө үзэмж, эрүүл, аюулгүй байдал, хөрсний бохирдлоос сэргийлэх үүднээс аймгийн засаг дарга Б.Азжаргал боловсон бие засах газартай болгохыг МХГ, Захирагчийн ажлын албаны дарга нарт үүрэг болголоо. Дархан хотын баяр буюу аравдугаар сарын 17-ны өдөр дээрх ШТС-ууд бүгд боловсон бие засах газартай болсон байх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа. Зөвхөн өөрийн ажилтнуудад нээлттэй бусад үед түгжээтэй бус тухайн ШТС-аар үйлчлүүлж буй болон бусад иргэдэд үйлчлэх ёстой гэв. Хэрэв заагдсан хоёр сарын хугацаанд бие засах газраа шийдээгүй ШТС-уудыг цаашид ажиллуулахгүй гэдгийг аймгийн засаг дарга мэдэгдлээ.
4 хүн нарын зураг байж магад