"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжлээ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжлээ

 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-г хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс, АНДЭЗНК байгаль орчныг хамгаалах, транзит тээврийг хөгжүүлэх, худалдааны бодлогыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистикийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг энэ үеэр тэмдэглэв.

Тэрбээр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК онцгой хувь нэмэр оруулсныг хэллээ.

Цаашид энэ жишгээр Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.