Хятад улс Монголын цөлжилттэй тэмцэх “Тэрбум мод” төслийг дэмжинэ

Хятад улс Монголын цөлжилттэй тэмцэх “Тэрбум мод” төслийг дэмжинэ

 

 БНХАУ-ын Засгийн газар цөлжилттэй тэмцэх “Тэрбум мод” экологийн төслийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. 

Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд  хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нартай уулзахдаа мэдэгджээ. 

"Хятад улс Монголын талын "Тэрбум мод" санаачилгыг дэмжиж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд дээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэх хүсэлтэй байна" гэж тэрбээр хэлснийг Хятадын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 

2021 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч "Тэрбум мод" санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх зорилгоор тус улсын эрх баригчид 2030 он гэхэд тарих гэж буй суулгацын тоо юм. Үүний тулд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ 1 хувийг мод тарихад зарцуулна. Монгол орны нийт газар нутаг 1.6 сая хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний ердөө 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны мэдээлснээр, тус улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.