Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав

Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав

 
Орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө Ши Жиньпин дарга Самарканд улсын зочны ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзав.
 
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Монголын харилцаа сайн эрчтэй хөгжиж, хоёр орны олон салбарын солилцоо хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. Хятад улс Хятад Монголын харилцааг хөрш зэргэлдээ дипломат харилцаандаа чухал байр суурь эзэлдэг гэж үздэг бөгөөд найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, Монгол Улстай уламжлалт найрамдалт харилцааг хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
 
Ерөнхийлөгч Хүрэлсүх хэлэхдээ, Монгол, Хятадын уламжлалт найрамдал улам бэхжиж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг төр, засгийн харилцааны үлгэр жишээ гэж үзэж болно. Хятад улс Монгол Улсад цар тахлын эсрэг тусламж үзүүлж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсанд талархаж байна. Тайвань, Шинжаан, Түвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд Монгол Улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, аливаа улс Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тууштай эсэргүүцнэ.
 
Монголын тал дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Хятад улсын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж, "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, Хятадын талаас дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтран бүтээн байгуулахыг дэмжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа, Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалт асар их амжилтад хүрсэнд Монголын тал баяртай байна.
 
БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал амжилттай болохын ерөөл дэвшүүлж, Ши Жиньпин даргын хүчтэй удирдлага дор Хятад улс орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоох агуу зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.