Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд Хан-уул дүүрэг тэргүүллээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд Хан-уул дүүрэг тэргүүллээ

 

Монголын бүх ард түмний спортын ХV наадмын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийнтэмцээнд Хан-уул дүүргийн баг тамирчид багийн дүнгээр түрүүллээ. Тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд 12 аймаг, найман дүүргийн 270 орчим тамирчид өрсөлдөв. Тэмцээний эрэгтэй ангилалд Хан-Уул түрүүлсэн бол Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүргийн баг удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн баг тэргүүн байр эзэлж, Баянгол дүүргийн баг дэд байр, Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт оржээ. Энэ төрөл нь спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа спорт тэмцээн юм.