ХҮИС: Сүүлийн 32 жилийн турш худалдааны яамыг устгасан, худалдааны хуульгүй явж байна

ХҮИС: Сүүлийн 32 жилийн турш худалдааны яамыг устгасан, худалдааны хуульгүй явж байна

 

ХҮИС-ийн багш, ажилчид: “Худалдаачдын гэсэн тодотголтой Монгол улсад нэг ч төрийн бодлого байхгүй. Сүүлийн 32 жилийн турш худалдааны яамыг устгасан, худалдааны хуульгүй явж байна. Худалдаачдыг дэмжих ямар нэгэн бодлого шийдвэр байдаггүй. Одоо худалдааны гэсэн тодотголтой ганц их сургуулийг устгах гэж байгаа. Төр буруу шийдвэр гаргаж байна. ХҮИС-ийг 25 багштай, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй гэсэн. Энэ бол худлаа мэдээлэл. ХҮИС бол үндсэн 42 багштай, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа сургууль. Өнөөдрийг хүртэл худалдаачдыг болон нийгмийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон боловсон хүчин бэлтгэсэн. 99 жилийн түүхтэй энэ сургуулийг устгах гээд байгаа нь ямар нэгэн төрийн алба хаагчийн ашиг сонирхолтой хамаатай гэж хардах эрхийнхээ хүрээнд хардаж байна.

2007 онд ХҮИС-ийг МУИС –тай нэгтгэж,  10,64 га газрыг буцааж худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болгож тасдахдаа 0,4 га газрыг устаад үгүй хийсэн. Баянхонгор аймгийн салбар сургуулийг бас устгасан. Одоо дахиад нэгтгэж байгаа нь 2,1 тэрбум төгрөг дээрээс нь ХҮИС-ийн 2 байртай холбоотой байх гэж хардаж байна. ХҮИС-ийг БШУЯ–ны Л.Энх-Амгалан “эрлийз” царайтай сайд устгаад үгүй хийж байгааг үнэхээр эсэргүүцэж байна.

Бид  энэ мэдэгдэлээрээ Засгийн Газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараа дараагийн шатандаа тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.