Б.Батсүхийг НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Б.Батсүхийг НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

 

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Д.Зоригтыг албан өрөөндөө мөрийтэй тоглосон хэргээр шалгаж эхэлсэнтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тус газрын хэвлэлийн төлөөлөгчөөс түүний орны хүнийг томилсон эсэхийг тодруулахад, "НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батсүхийг өнгөрсөн долоо хоногийн тавь дахь өдөр томилсон" гэв.

Б.Батсүх нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, НДЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд хуулийн хэрэгжилтийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.