Тарваган тахлын өвчлөлтэй холбоотой асуудлаар ЭМЯ мэдээлэл өглөө

Тарваган тахлын өвчлөлтэй холбоотой асуудлаар ЭМЯ мэдээлэл өглөө

 

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах: “17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг. Голомтгүй аймгуудад ч гэсэн уг өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байдаг. Хяналтын постууд дээр 147 удаагийн дуудлагаар 827 ширхэг тарвага хотруу оруулахыг  завдаж, хураагдсан.

Хот суурин газар луу тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байна. Хэдийгээр тарвагыг агнах хуулийн хорионы хугацаа дуусаагүй байгаа ч агналт маш их байна. Хүмүүс агнахдаа хамгийн хориотой буюу хавхаар агнах тохиолдол өндөр байна. Хавхаар агнахад халдвар авах тохиолдол өндөр байдаг. Он гарснаас хойш нийт 6 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.  Есдүгээр сарын 11-нд  Ховд аймгийн Цэцэг суманд  , 17-нд Жаргалант суманд 2 өвчлөл бүртгэгдлээ. Эхний өвчтөнийг тусгаарлаад суманд нь хөл хорио тогтоогоод өнөөдөр хөл хориог цуцаллаа.

Есдүгээр сарын 11-нд өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал болох хүн Улаанбаатар хотод орж ирсэн.  Үүнийг бид явсан маршрутынх дагуу судалж халдваргүйтгэл хийсэн.  

Үүнээс үзэхэд тарваган тахал бол зөвхөн голомт гарсан газар биш хүн ам олонтой суурин бүсэд зөөвөрлөгдөн орж ирэх өндөр магадлалтай гэдэг нь тодорхой.

Тарвага бол дөрөв, тавхан кг идээд цадаад байхаар зүйл бишээ. Үүнээс болоод ойр дотны хүмүүсээ өвчлүүлэх өндөр эрсдэл байна. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Тарваган тахлын нян үхдэггүй. Жилийн дөрвөн улиралд өвчлөл тараах боломжтой. Коронавирусын нас баралт 0 хувьтай байгаа. Харин тарваган тахлын нас барарлт бол 30-50 хувьтай байдаг. Эрт оношлогдсон тохиолдолд. Тэгэхээр тарваган тахал үнэхээр аюултай шүү” гэлээ.