МИАТ ТӨХК энэ сарын 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатар- Гуанжоу чиглэлд шууд нислэг үйлдэж буй. Тэгвэл Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн зорчигчид Бай-Юн ОУНБ-ын Гааль, хорио цээрийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу “E-Health declaration” бөглөх шаардлагатай.
Ингэхдээ QR кодыг Wechat-аар уншуулж, “E-Health declaration” бөглөнө. Бөглөж дуусаад гарах QR кодыг хадгалж авна уу хэмээн МИАТ-аас мэдээллээ.