Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 10 дугаар сард болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 10 дугаар сард болно

Бөхийн жүдо барилдааны 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн ДАШТ-д одоогоор 5 тивийн 84 орны эрэгтэй 306, эмэгтэй 261 нийт 567 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
ДАШТ-д манай улсаас:
Эрэгтэйчүүдийн төрөлд
-60 кг. ОУХМ Энхтайваны Ариунболд, ОУХМ Энхтайваны Сумъяабазар
-66 кг. ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, ОУХМ Ганболдын Хэрлэн
-73 кг. ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
-81 кг. Батзаяагийн Эрдэнэбаяр
-90 кг. ОУХМ Гантулгын Алтанбагана
-100 кг. Батхуягийн Гончигсүрэн
+100 кг. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн төрөлд
-48 кг. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү
-52 кг. ОУХМ Бишрэлтийн Хорлоодой
-57 кг. ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
-63 кг. ОУХМ Болдын Ганхайч
-70 кг. СМ Цэрэндуламын Энхчимэг
-78 кг. Батбаярын Эрдэнэт-Од
+78 кг. СМ Амарсайханы Адъяасүрэн нар оролцон барилдана.