ОХУ-ыг ДАШТ-д оролцуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ

ОХУ-ыг ДАШТ-д оролцуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ

 

Ирэх сарын 6-13-нд Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн болно. Тус тэмцээнд ОХУ-ын шигшээг Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр туг далбаагүй оролцуулах болсон мэдээлэл гарч байсан.

Гэвч IJF холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс энэ сарын 21-нд ОХУ, Беларусын жүдочдыг 2023 оны нэгдүгээр сар хүртэл олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх албан ёсны шийдвэр гаргалаа.