Тарваган тахал өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг

Тарваган тахал өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг

 

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг. 

Сүүлийн өдрүүдэд аймгуудын хэд хэдэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хориод байгаа билээ.

 

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

 

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих,
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай холбогдох байгууллагад нэн яаралтай мэдэгдэх.

 

Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөхийг анхааруулж байна.