Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно

 

“БИД БҮГДИЙГ ЧАДНА" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг 2022 оны есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран зохион байгуулна.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаа нь ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбон зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.

ТА БҮХНИЙГ "БИД БҮГДИЙГ ЧАДНА" ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.