Алга болсон малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс олжээ

Алга болсон малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс олжээ

 

Гэрээсээ гараап төөрсөн малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 84 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Малчин П есдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.

Иймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин П /36 настай,  эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт 4 км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.