Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан. Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамт Монголоос есдүгээр сарын 8-нд хөдөлж, цаг хугацаатай уралдан түүнийг аварсан юм.
Уулчин Х.Бумхишигийг онгоцноос буусан өдөр нь ГССҮТ-д авчирсан.
Тодруулбал, "ГГСҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хаван буулгах, нөхөн сэргээх тариа хийгдсэн. Хөлдөлтийн эсрэг боолт хийгдэж байгаа, хурууны хэсгээр нь тайрах урьдчилсан төлөвлөгөө гарсан гэсэн" хэмээв.