Б.Жавхлан: Өндөр орлоготой нь ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАХ өөрчлөлтийг хийнэ

Б.Жавхлан: Өндөр орлоготой нь ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАХ өөрчлөлтийг хийнэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн ковид-19 цар тахлын сөрөг нөлөө ирэх жилүүдээс арилж байгаа ч инфлецын дарамт, хямралт нөхцөл байдал зэрэгтэй уялдуулж халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтод бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг нийт өрхөөс тодорхой шалгууруудад үндэслэж, зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэх мэдээллийг өглөө. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар  хэлсэн үгэндээ "Удахгүй намрын чуулганыг нээнэ. Чуулганаар төсөв хэлэлцэнэ, хуулиа батална. Ингэхдээ цар тахлыг даван туулах замаар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харна. Хүүхдийн тоо өсч байгаа. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг хүүхдэд олгож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх иргэд болон бизнес эрхлэгчид, судлаачдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болж байна" хэмээн тодотгосон билээ.