ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн гаргасан үйлдлийн тааар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "НББ-ын хорооны зөвлөгөөний үеэр Д.Сарангэрэл сайдын алдааг Монголын ард түмэн ихээр шүүмжиллээ. Үүнд Монголын ЗГ-ын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь хүнийг үндэс угасаа, нийгмийн гарал, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Эдгээр заалтыг зөрчсөн учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэл сайдыг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргалаа. Огцруулах ажиллагаа маргаашнаас эхлэн хэрэгжинэ" гэлээ.
Мөн ёс зүйн алдаа гаргасанаа сайд өөрөө ухамсарлаж албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан гэдгийг давхар мэдэгдлээ.